>>> Ахимсаад суралцахуй <<<
"Ахимса хийгээд химса"
Бурхантны хамгийн анхны суралцах сэтгэл хөдлөл бол ахимса буюу үл хөнөөх юм.
Ямар ч амьтныг үл хөнөөх нь яг нигүүлсэл биш ч ,нигүүлслийн мөн чанар юм.
Бурхны гурван эрдэнийн ном эрдэнийн суртгаал бол ахимса юм.
Хамгийн анхны даваа атлаа хамгийн сүүлд бурхан болоход мэдрэх тэр сэрэмжийг эндээс буй болгодог учраас маш амаргүй юм аа.
Хөнөөх гэдгийг ихэнх нь алах гэж ойлгодог.
Алах бол бодьтой хорлолыг хэлдэг.
Харин хөнөөл бол ухаандаа хаа газар нэг дандаа бусдыг дээрэлхэж басамжилж мөн тохуурхаж өдөөж явдаг хүмүүс байдаг даа.
Яг тийм хүнийг ойртоход нэг хөнөөл мэдрэгддэг.
Яг тэрийг химса буюу хөнөөл гэнэ.
Хорт могой байнгийн шамдалаар хөнөөлтэй сэтгэлд оршдог.
Могой бол царай зүс тийм аймаар муухай амьтан биш.
Гэхдээ хор хөнөөл бусдад байнга агуулж явдаг учраас амьтан бүгд цэрвэж цочдог.
Өрсөж хөдлөхгүй л бол аминд халтай тун эвгүй амьтан.
Тийм дадлагатай хүмүүс байдаг.
Зүгээр зогсож байхад л хүрч ирээд оролдоод эхэлдэг.
Тийм хүн бол энэрэл асрал багатай байдаг.
Номонд мөн чанарын нисваанис ихтэй хүмүүсийг ийн хэмээн тодорхойлжээ.
Ийм учраас бурханы шашинт хүн номын суртгаал, бурхан шашны нигүүлсэхүйн мөн чанар болсон ахимсаад суралцах хэрэгтэй.
Хэзээ ч битгий хүнийг тоглоом тохуугаар ч гэсэн хөнөөж бай.
Бүү даажигна.
Бүү бас.
Бүү өдөөн хатга.
Ахимса бол ямар нэг өдөөн хатгалга биш юм.
Ямар ч амьтаныг зүгээр байлгах нь ахимса эзэмшсэн хүний мөн чанар.
Сахил ёс эндээс эхэлнэ.
Нигүүлсэл хайр ч эндээс эхэлнэ.
Уншиж буй эрхэм та ажиглаарай.
Тийм хүмүүс олон дотор заавал байдаг.
Ялангуяа ядруу доройд маш халтай.
Ноомой томоотойд маш халтай.
Өсвөр насны хүүхдүүд дотор их байдаг.
Учир нь ид энерги нь бадарсан насанд сэтгэл хөдлөлийн аль түлхүү авьяастай хэсэг нь ил гарч байдаг.
Түлхүү авьяас нь нисваанисын хорт гурвын заавал аль нэгний хамааралтай байдаг.
Хөнөөл хадгалдаг хүүхдүүд мэдээж хорлол ихтэй байдаг.
Ийм идэр залуу үеээс нь засахгүй бол хожмоо хорлолоо нуучихаад далдуур хөнөөж өдөөн хатгаж боломж гарвал хорлохыг отож суудаг.
Нийгэмд ч хажуу ойр хүмүүстэй ч хөнөөлтэй
үнэхээр адгийн зан чанар байдаг.
Ийм учраас багаас бусадтай харьцахдаа ердийн энгийн байж ахимсаад суралцвал бид бүгдэд дээдийн чухал билээ.
Гэгээн багшийн сургаалаар
Номын утга сэтгэлд ургаад
Амьтай бүхний зүрхэнд
Ахимса сэтгэл оршиж
Ариун үнэрт линх мэнлэх болтугай.

Comments
Post a Comment