>>> Да хүрээний мэргэн цорж "Анги Цэрэндорж" ийн намтар хураангуйлал <<<
"Бат сүжигтний Баясах үг" хэмээх оршвой.
Их Монгол орны Түшээт хан аймгийн говь мэргэн хошууны алтан ширээ хэмээх газар (1870)оны төмөр морь жил Эх "Бурам" хэмээгчийн долоон хөвүүний гутгаар хүү болон мэндэлжээ.
Долоон хүүхдийн дотроос Дамдин, Ёндон, Бэрх, Дижав, Лувсанням гэх таван хөвүүн нь харъяа нутаг Өлгий хийд буюу Жанчүвдэчэнлин хийдэд шавилан чойрын их таван боть номыг судлан төгсөөд Өөрсдийн хийддээ гавжийн дамжаа тавив.
Анги Цэрэндорж болон Ригзэн хоёр анхлан Жанчүвдэчэнлин хийдэд Шүн номонд суралцав.
Түүний дараа "Бурхан багшийн Бошго лүндэн үзүүлсэн Хойд хязгаарын Номын их Да хүрээ гандантэгчэнлин" хийдэд Дашичойпэллин, Гүнгачойлин, Идгачойзинлин хэмээх гурван дацны нэг Дашичойпэллинд Гүнчэн Жамъяаншадвийн эмхэтгэсэн аргачлалаар чойрын таван их боть номонд сонсож санахыг төгсгөөд "Да хүрээ гандантэгчэнлин" хийдэд гавжийн дамжаа барив.
Дашичойпэллин дацан нь (1756) онд шинээр байгуулагдсан байна.
Энэхүү Дацанд "БалданДаши Гоман" дацан адил Парчин дамжаа тавьсаны анхны тохиол нь (1833) онд Чойжэ Агваанбалдангийн зиндаанаас эхэлсэн бөгөөд үүнээс хойш Жаран зургаа дахь Парчин дамжаа тавигч нар нь Анги Цэрэндорж , СрайДорж номун хан тэргүүтний зиндаа юм. Энэхүү мэргэн номчийн зохиосон Парчин (8хэсэг байдгийн) эхний дөрвөн хэсэгт "сэжиг учир гарган тодруулага" хийсэн гурван боть ном ,
Төвд Монгол номын хэлний дүрэм энэхүү хоёр хэлний хадмал толь,
Басхүү өөрийн нутгийн хийд Жанчүвдэчэнлинд есөн янзын эрдэнээр бичсэн Данжуур 220 боть өргөсөн байна.
Манзушир, Ногоон дарь эхийн модон бар тус тус зуун ширхэг байсныг сийлэн олон зуун мянга болгон хэвлэх зэрэг амьтны тусыг агуу ихийг зохиов.
Монгол оронд олон мянган шавьтай болж тэдгээрийн итгэл хүсэл горилыг ч үнэнхүү бүтээв.
Бурханы эрдэнэт шашиныг умард зүгийн халх монгол оронд бүтээл номлол хоёрын үүднээс нар мэт түгээн гэрэлтүүлэн зохиов. Үүний хойно 1937 онд цагын доройтлын эрхээр монгол орон бүхэлдээ (Орос)улаантанаар эзлэгдэх үед "Да хүрээ гандантэгчэнлин" тэргүүтэй их хийдүүд бүгд үндсээрээ бутран Хутагт, Буяны садангууд зэрэг Номч хуврагуудыг олноор нь үгүй хийж байх цагт ч Дээд номч амь биеээ үл хайрлан шашны төлөө зүтгэн эцэст (1949) оны 2дугаар сард
Төв аймгийн Тосон заамар гэх газар наян сүүдэр үзэхийн эхэн дээр лагшингаа номын агаарт шингээв.
By Lama.Ider
Comments
Post a Comment