Нар саран адил шашин төр хослуулан баригч хааны хөргийг шашны ёсоор ийн хөрөглөдөг аж.
Баруун талд нь ил улааныг асаасан титэм чимэгтэй Хангай хан буй (Ашока, Хубилай хаан зэрэг)Номт хааны залгамж гэсэн утга.
Зүүн талд нь Ногоон дара эх байгаа нь Гаадамба сарва, Гэлүгва ёсыг дэмжигч, Гэтэлгэгч гэсэн утга. (Одоогийн бидний мэдэх 21 дара эх бол Адиша ёсных гэж тайлдаг, Тиймээс Ногоон дара эхээр Адиша богдын шинэ Гаадамбын ёсыг билгэдсэн дүрслэлтэй юм.
Зүүн дээд талынх Далай богд,
Баруун дээд тал нь монгол хүний онцлогтой байх ч Гүнчэн лам(Агваанзундуй) ,
Голд нь бол Зонхова гэгээн байна.
__________________
Үзүүр тохой хэмжээтэй бүтээсэн энэ хөргийг манай хууччуул Сайн ноён хаан Хөндлөн Цөхүр мөн бөгөөд Зая гэгээний хувилгаан дүр гэж үздэг мөн ингэж хөрөглөдөг ажээ.
Одоо Варшавын үндэсний музейд 1979 онд худалдагдан ирэн одоо болтол хадгалагдаж буй.
Үзмэрийн нэр нь Монголын Хунтайж (Автай хаан болов уу гээд таамаглаж байгаа гэнэ) Хэмжээ нь 37.7 × 28.5 cm, шифр нь SKAZmr 169, 1979 онд уг музей худалдаж авсан байна. Монгол зураачийн бүтээл гэж тодорхойлжээ.
Голын зүүн нь Хааны ёсоор оршсон ил улааныг асаасан титэм чимэгтэй Хангай хан юм.
Дэлгэрүүлэхийн тахилд 6 хошуу мал буй
бөгөөд Энэ Халх, Хөхнуур 2-ын аль нэг нь юм. Учир нь Бусад газар сарлаг байхгүй.
Энэ хаан уншдаг ганс ондог сан солхтой хүн байна.
Алтан хааныг нас барахад зохиосон
Алтан хааны өмнөөс жинсрэг цутгах ном бий.
Суусан суудал баруун гартаа эрх барисан зүүндээ илд агссан номт хувцас өмссөн багаа нь шашныг тэтгэсэн хаан хүнийг хөрөглөдөг тогтсон мотиф мөн юм.
Энэ мотифоор бүтээсэн хөрөг олон байх юм.
Булган хэвнэгийн дотуур хагас ханцуйтай давхар дээл өмссөн нь монголчуудын эртний ёс. Манжийн нөлөө алга.
Энэ дээл малгай илд чинь 17р зуунд үүссэн. Зураач хүн яг тухайн үед байсан юмаа харж зурдаг гэдэг үндэслэлээр Манжийн эрхшээлд баых ахуйд зурж гэж үздэг.
Манжийн Цянлүн хааны үед (1736-1795)бүтээсэн Гурван улсын үеийн Шү хаант улсын царгийн жанжин Гуань Юй гэгчийн танка хөрөг.
Тахил билэгдлийн хэсэгт 6 хошуу мал дүрсэлснээс Үзэхэд Халх, Хөхнуур 2-ын аль нэг нь юм. Учир бусад газар сарлаг байхгүй.
Дээлний Эргэн тойронд алтан угалзан
Таван нүдэн хээ дүрсэлснээр Манжийн харьяа бус
Булган хэвнэгийн дотуур хагас ханцуйтай давхар дээл өмссөн нь монголчуудын эртний ёс бөгөөд
Эрх чөлөөт хэв шинжийг агуулжээ гэж зарим судлаач үзсэн байдаг.
Юутай ч энэ Хөрөг маш их Төр шашны түүхийг агуулсан гайхалтай бүтээл юм.
Зураач бидэнд Өмнөх үеийн түүхийг бичгээо бус дүрслэлээр үлдээсэн нь түүхэн зураг ямар их ач холбогдолтойг дахин дахин баталж буй хэрэг юм.
Зургийн хувьд яг тэрийг дүрсэлжээ гэж хэлэх бэрх юм.
Барууныг Пагва лам, дундахыг Автай сэцэн хаан гэх мэт янз янзаар тайлсан нь буй.


Comments
Post a Comment