>>> Тарни, түүнийг унших тухай <<< 

བྱིས་པ་བདེ་འཇུག་ལས།  
གང་གིས་བཀླག་ཐབས་མི་ཤེས་པ།   རིག་སྔགས་ལོག་པར་བཟླས་གྱུར་ན།  
དད་མེད་རྣམས་ལ་དོན་མེད་འགྱུར།   དད་པ་ཡོད་ཀྱང་དངོས་གྲུབ་རིང་།

"Нялхас хялбар орохуй" шашдирт 

Хэн бээр унших аргыг эс мэдэн
Арвис тарнийг буруу уриваас
Сүсэг үгүй нугуудад хэрэг үгүй болно
Сүсэгтэй хүмүүст ч шид бүтээл хол

Ийн хэмээн бүх  Энэтхэг Төвдийн мэргэд айлджээ.
Иймээс тарнийг хамаагүй, хэн дуртай нь урьдаггүй гэдгийн хамаг учрыг энд  маш товч, аньсыг нь хураагаад номлочихсон байгаа юм.

Арвис тарни гэдэг бол бурханы шашны бурхадын бүх тарни юм.
Жишээ нь маанийн зургаан үсэг гэх мэт.

Тэгэхээр тарнийг зөв дуудах урих гэсэн үг энд маш чухал гэж номложээ.

Буруу орчуулж хэвшсэн үгний тухай

Мантра гэж үгийг тарни гэж орчуулсан нь буруу юм
Мантра гэж үгийг одоогоор хэн ч монголд ёсчилон монгол хэлээр буулгаагүй байгаа юм.

Тарни гэж үг бол дхарани гэсэн самскрит үгний монгол сунжирсан дуудлага бөгөөд монголоор тогтоол гэж орчуулж буй нь энэ үгний оноосон орчуулга юм.
Гэхдээ Дэрня гэсэн үг ч байдаг нь Гүнчэн ламын парчин тажодад 
Лаврангийн хэвлэлийн 561-р хуудсанд 
 ( ཏྲིཀ-трига) гэдгийг  (ཏྲཻཉ-тээрня) гэж бичсэн байдаг.
Үүнээс үзвэл тарни гэх үг нь мантра гэдэг үгийг "мана дара" гэж 2үечлэн тайлбарлаад (нисваанис) сэтгэлийг аврах гэж орчуулдагийн
"дара" гэдэг үг нь ཏྲཻཉ-тээрня гэдэг үг ба тарни хэмээх нэршил үүнээс үүссэн гэж ч болох юм.

Тогтоол гэдэг ой тогтоолт гэдгийн тогтоол бөгөөд барих тогтоох, асар ихийг цээжиндээ тогтоосон байх гэсэн үг юм.
Тарнийн ном гэж яриад байгаа нь буруу ярьж зөв ойлголцож байгаа шилдэг жишээ юм.

Одоогоор мантрын ном гэвэл зохистой.
Тарнийн ном гэдэг нь нууц тарнийн гэдэг утга илэрхийлдэггүй бөгөөд учир нь судрын ёсонд ч тогтоол тарниуд байдаг учраас тэ
Тарни (Дэр ня бас дхарани гэсэн санскрит үгний сунжирсан хэлбэргэдэг бол самскрит хэл дээрхи код гэж хэлж болох товчлол үгнүүд юм.
Үг боловч энэ нь гарлын хувьд тэнгэрийн хэл юм.

Тэнгэрийн хэл гэдэг нь ухаандаа хүн шиг гадагшаа хандсан үймцээнтэй сэтгэлээр биш, ихэд амирлангуй төрөл, сэтгэлийн өндөр хөгжилтөний төрөлд үйлээр төрөгсөдийн хэл аялгуу ажээ.

Тарнийн энэ үсэг дуудлага тэнгэрээс гаралтай гэдгийг вед шашдирууд баталдаг.
Тэгэхээр тэнгэрийн хэлэн дээр бурхан багш өөрийн нууц сургаалийн кодыг бичжээ гэж ойлгоход бүдүүндээ төсөөлөл авна.

Энэ кодууд бүгд цаашид асар их ном болж задардаг ажээ.

Түүнийг бурханы тантрын сургаал гэж буй юм.
Тэгэхээр тарнийг унших арганд эхлээд нэн түрүүнд зөв урих асуудал чухал ажээ.

Зөв урихад заавал багш хэрэгтэй.
Ингэхээр тарнийн номд багш заавал хэрэгтэйг зөв дуудах гэж үгний утгийн огоот таслагч утгаар мэдэж авдаг учиртай.

Иймээс судрын ёсонд лүн авч байж судрыг унших эрхтэй болно гэдэгтэй яг аньс нэгтэй тарнийн ёсонд мөн адил даган соёрхол адаглаад хүртэж байж тарнийг багшаас уламжилж авдаг.

Нэгэн Төвд ринбүчигийн шавь бурхан шашин бүх юмыг багшаас хамаатуулж тэдний гуйвуулснаар бидэнд ном хүргэдэг нь утгагүй тэнэг хэрэг гэх мэт шүүмжилсэн байсан.

Тэр мэт үг бол ямар ч амьдралгүй, туршлагагүй, ном гэж юу байдгийг мэдэхгүй, дураараа хүний үг юм.

Ийм ишлэл сургаалууд маш их бий.
Тарнийг зөв дууддаг хүн байтугай улс орон нэн ховор юм.

Хятадууд бол бүүр арай л хачин дуудна.

Тэдний хэл нь өөрөө тарни дуудахад машид бэрхтэй.

Наму ами тоопаяа гэх мэтчилэн айхтар хол дуудна.

Төвдүүд бас өөрийнхөө дуудлагаар дууддаг нь нэн сонин.
Уул нь Төвдийн түм буман самскрит хэлмэрч нар тэгж дуудахгүйг заасан байх ёстой ч зарим нэг үсгийг сайхан өөрсдийнхөө хэл аялганд нийцүүлэн дуудна.
Жишээ нь ум ма ни бамэ хум гэж дууддагийг бид мэднэ.
Азтай нь манай Монголчууд азарын хэл шиг арзгар хэлтэй учраас самскритийг хамгийн ойрхон дуудна.
Монголын тарнийн дуудлага урд цагтаа бол Төвдийг ерөөсөө дуурайгаагүй байдаг.
Энэ нь нууц тарнийн ёсоо Төвдөөс авахаас өмнө торгоны замаар уйгар согдын буддизмийг самскрит хэлээр зааж сургаж ирсэний нөлөө юм.

Төвдөөс нууц тарниа авсан хирнээ тарнийх нь дуудлагийг өөрсдийн мэргэд найруулан тарни унших арга зэрэг дээрхи мэт номнуудад тулгуурлан хийж байсан байдаг.

Мэдээж Төвдийг дуурайсан сүм хийдүүд байгаа.

Түүнийгээ манай жүд төвд дэгтэй, лавран дэгтэй гэж ялгаж ярьдаг байжээ.
Дуудлагийн маргаан ч их гарч чадлаараа ариутгаж байжээ.
____________________________________________



Энэ тарни нь их хөлгөний гэгээрлийн шат дарааллыг таван зам мөр болгон хураасан таван мөрийг үзүүлжээ.
Орчуулга эхэнд Билгэдэлийг хоёрт нь оруулав.

Датяата --- Энэ мэт
 (Бурхны айлдсанчлан гэгээрлийн зам мөр, түүний анхааран авлага тэргүүтэй)
Ум --- Бурхны лагшин зарлиг таалал (билгэдэл)
гади ---Яв Чуулганы мөр 
гади --Яв Барилдагын мөр
вара гади --Цааш яв Үзэхүйн мөр
вара сам гади --Бүр цаашаа яв бясалгахуйн мөр
бодхи еэ ---Явагч эзэн үгүй болтол яв үл суралцахуйн мөр
Суаха (сваха) -- энэ бүхнийг сэтгэлийнхээ угт суурьлан суулгая.

Тарнийг орчуулгаар нь урин унших ёс байдаггүй
Утгыг тайлж эх санскрит хэлээр нь урин уншдаг.


_________________________________________________


Тарни унших ёсон.

Сэрдог номун хан Лувсанчүлтэмийн зохиолУдиртгал дөрвөн их хөтөлбөр”-ийн нэгДорсэмгомдой”-н хөтөлбөрт тарни унших ёсыг айлдахдаа буруу уншихын найман гэмээс хагацаж зөв унших ёстой хэмээсэн байна. Буруу уншихын найман гэм нь:

1. Тарнийг хэтэрхий хурдан унших

2. Хэт удаан

3. Хэт чанга дуугаар

4. Хэт сул дуугаар

5. Тарни уншиж байх үед бусадтай ярих

6. Аливаад алгасрах

7. Эгшиг үсгүүдийг уншихгүй гээх, орхих

8. Тарнийн дуудлагыг доройтуулах

зэрэг нь буруу уншихын найман гэм нь болно.

Эдгээр найман гэмээс хагацаж зөв унших талаар
 “Жүд Бүнсанги шүйби дохэмээх сударт:

Тарни унших үед хурдан удааныг тохируулж тааруулан

Дуугаа хэт чанга биш, дэндүү сул биш жигдхэн

Утгыг санаж, ярих болон аливаад сатаархахыг тэвчиж

Үг, эгшиг, тарнийг гүйцэд тод хэлж уншина.

хэмээн айлдсанчлан уншиж буй тухайн тарнийхаа үг, утгыг сайтар санан унших аваас тарнийг уншсаны буяныг хурааж, тарнийн эрдэм, хүч чадал өөрт шингэх болно.

Comments

Popular posts from this blog