Posts

Showing posts from April, 2019
Image
Наян дөрвөн шидтэний дуудлага  / 84 Mahasiddhas / Наян дөрвөн шидтэн егүзэрийн хүчийг бадрааж, Наян дөрвөн мянган номын үүдийг нээнэ үү. Наян дөрвөн мянган нисванисын хүчийг урвуулж, Наян дөрвөн сэтгэшгүй бурхадын орныг цогцлооно уу. Ариун зүрхээр амталбал амьдрал, нирваан ялгаагүй. Азар бузрын идээг рашаанд хувиргасан Лүейва. Аньс билгээр ухаарвал аглаг, цэнгүүн ялгаагүй. Аялаг тавлаг жаргалаа дияанд хувиргасан Лилава. Нанчид нанчидын шимийг самадийн ундаа болгоод Найрын дугараа гүйцтэл нарыг аргамжсан Бирүва. Бачит ертөнцийн төрийг номын төрөөр арилжаад Бадмын дагинаа тэвэрч, барс хөлөглөсөн Домбива. Аргын уран нуманд билгийн сумыг онилоод Атгаг үзлийн гөрөөсийг атиртал харвасан Шавари. Санах сэрэхийн агаарт үзэгдлийн хөшгийг яраад Самуун зүүдний хорвоог сарнитал дуулсан Сараха. Амгалан хоосны өвөрт хагацлын гашууг тайлаад Арилсан утгын дагиныг ханиа болгосон Гангарива. Аварга загасны хэвлийд номын дууг анирлаад Арвис шидийн эрдмээр хотлыг бишрүүлсэн Минава. Эрчимт х