>>> Уулсын хаан Сүмбэр уул <<< (The holy Mountain Meru ) Санскритээр ( सुमेरुः पर्वतराजा, sumeruh parwataraja ) "Сүмэрү" Сү болон Мэрү гэх хоёр үгнээс бүтсэн ба Гайхамшигт уул гэж орчуулж болно. "Сү"гэдэг нь машид сайн, гайхамшигтай, дээд гэдэг (шууд ) утга болон Сайн, үзэсгэлэнтэй, эрхэм, харьцуулашгүй , амгалан зэрэг (ойролцоо) утгатай үгсээр орчуулагддаг. "Мэрү" гэдэг нь уул гэж орчуулагдана. Басхүү Bidhu/ Бидү гэж ч нэрлэдэг. Энэ нь бас Vishnu/Вишнү тэнгэрийн нэгэн ёгт нэр юм. Бидү гэдгийн Би гэдэг нь овоолсон гэсэн утгатай учир уул хэмээхийн утгыг гаргаснаар ийн нэрийтсэн байна. Уул овоо гэдэг үг холбоо үг болж хөгжсөн нь ч үүнтэй нэг зарчмаараа холбогдож байгаа юм. Англиар (Mount Meru) Төвдөөр ( རིའི་རྒྱལ་པོ་རི་རབ ri gyalpo rirab ) Монголоор Уулсын хаан Сүмбэр уул хэмээдэг. Уулсын хаан гэдэг нь Хүсэлт Ертөнцийн төв хэмээн тооцогдож , долоон алтан уул, их бага арван хоёр тивээр хүрээлэгдсэн домогт уул ба үүнээ
Posts
Showing posts from April, 2018
- Get link
- X
- Other Apps
>>>> Бясалгал (Meditation) <<<< Өнөө үед маш олон төрлийн бясалгал гарч ирж байна. Тиймээс та бүхэнд Бурханы шашны бясалгалын тухай өгүүлж байгаа бөгөөд үүнийг мэдсэнээр та бусад олон төрлийн бясалгалуудын ялгаа болон түүний үр дүн зэргийг аяндаа мэдэх болно. Бясалгалыг 1. Амирлан оршихуй ( Shamatha ) 2. Үлэмж үзэхүй ( vipassana ) гэсэн ерөнхий хоёр төрөлд хуваадаг бөгөөд амирлан оршихуйг сэтгэлээ тогтоон, төвлөрөн бясалгаж хүрдэг бол үлэмж үзэхүй ажиглан, шинжих байдлаар хүрдэг. Бүх төрлийн бясалгалууд энэ 2-т харъяалагдана. “Амирлан оршихуй” бясалгал нь Бурханы шашны бясалгалын хамгийн доод шат буюу бэлтгэл шат нь юм. Шинай буюу амирлан оршихуйг яаж олох вэ гэдэг аргыг зурагт харуулсан бөгөөд 9 шаттай байна. 1. Сэтгэлдээ агуулах буюу дотооддоон агуулах “Сэтгэлийг зөвхөн дотоодод агуулах буюу 1-р самади нь гадны зоригдол бүгдээс сэтгэлээ хураагаад увдисыг сонссоны