Posts

Showing posts from July, 2018
Image
АРДЫГ ТЭЖЭЭХҮЙ РАШААНЫ ДУСАЛ ХЭМЭЭХ ШАСТИР ОРШВОЙ  "Их Багш Хутагт Нагаржуна"  Энэтхэг хэлээр: Наша сүза биндүго шастра нама Төвд хэлээр: Лүгжий данжой жэвү совий тигба шэ жава Монгол хэлээр: Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх ёсны шастир Орь залуу, хутагт Манзушри дор мөргөмүй. 1.Алимад сайн гарахуйн орон бүхний цог Манзушри Асрахуйгаар хотол бүхэнд түгээмэл зөөлөн аальт Асар Зөөлөн Цогт гэж алдаршсан нигүүлсэгч итгэл Амьтан бүхний дээд аврал Манзушри дор мөргөмүй. 2.Өтөл надад яруу шүлэглэх эрдэм үгүй боловч Үлэмж харанхуйг зулаар гийгүүлэх мэт Өөдгүй доод мунхагуудыг тэтгэхийн тулд Өчүүхэн усны дуслын төдий яруу аялгууг өгүүлсүгэй. 3.Учиргүй бусдын гэмийг өгүүлж бүү үйлд, Урьдчилж бусдын гэмийг өгүүлж хэрэв үйлдвээс Удалгүй гэдрэг өөрөө хэлэгдэх бөгөөд Ухамсаргүй эхнэр үнэгэнд хэлэгдсэн мэт. 4.Ер өөрийн биеэ магтаж бүү үйлд Ер ганц өөрийг дэмий магтагч тэр хүн Ердөө оюун билэггүй мууд бодогдох бөгөөд Ихэрхэн